УБЦТС: Зургадугаар сарын 1-нээс цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна

УБЦТС: Зургадугаар сарын 1-нээс цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК дараах мэдэгдлийг гаргалаа. Засгийн газрын 410 дугаар тогтоолоор цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс бүрэн хариуцаж байсан хэрэгжилтийн хугацаа энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байна. Тиймээс иргэд 2022 оны 6 дугаар сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний төлбөрөө бүрэн хариуцаж эхэлнэ.