ОХУ-д нэвтрэхийг хориглосон АНУ-ын 963 хүний жагсаалтыг гаргаж, дайсагнасан үйлдэлд цаашид ч хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ

ОХУ-д нэвтрэхийг хориглосон АНУ-ын 963 хүний жагсаалтыг гаргаж, дайсагнасан үйлдэлд цаашид ч хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын 963 иргэнийг ОХУ-д ирэхийг хориглосон үндэсний жагсаалтыг гаргажээ.

Тодруулбал, АНУ-аас Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд ОХУ-ын хилээр нэвтрэхийг хориглосон иргэдийн жагсаалтыг өчигдөр гаргасан байна.

Тэдний дунд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врей болон АНУ-ын бусад албаны хүмүүс мөн Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэрг тэргүүтэй бизнесменүүд, Холливүүдийн од Морган Фримэн тэргүүтэй урлагийн одод багтсан байна. Мөн Вашингтоны дайсагнасан үйлдэлд цаашид ч зохих хариу арга хэмжээ авах болно гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: TASS




Өнөөдөр нохой өдөр

13 цагийн өмнө