Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурлын үеэр өмгөөлөгч нь шинэ алдартан болж байна гэв

Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурлын үеэр өмгөөлөгч нь шинэ алдартан болж байна гэв

Дэлхийн өнцөг булан бүрээс олон сая хүмүүс Холливудын жүжигчин Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурлыг анхааралтай сонжин ажиглаж байгаа билээ.

Тэгвэл энэ үеэр олны анхаарлын төвд дахин шинэ од төрсөн нь Жонни Деппийн өмгөөлөгч Камилла Васкес юм. Тэрбээр хууль эрх зүйн хүрээнд маш шийдэмгий хурц хэв маягаараа шүтэн бишрэгчидтэй болж, энэхүү гэр бүлийн шоуны санамсаргүй хамтрагч болсон гэжээ. Түүний нэрээр подволк гаргаж, магтсан олон хаштегүүд олон нийтийн сүлжээнд бий болсоор байгаа аж.

Саяхан болсон шүүх хурлын үеэр Камилла Васкес нь Эмбер Хердийн өмгөөлөгчийг үг хэлж байх үеэр “Эсэргүүцэл” хэмээн удаа дараан яриаг нь таслан зогсоож буй хоёр минут үргэлжилсэн бичлэг нь тикток дээр 27 сая гаруй хандалт авчээ.

Түүний тухай сошиалд "Би Жонни Деппийн шүтэн бишрэгч хэвээр байна. Гэхдээ би одоо бас Камилла Васкезын галзуу шүтэн бишрэгч болсон” гэсэн байна. Энэ мэтчлэн түүнийг дэмжсэн олон галзуу фэнтэй болсныг онцолжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр нохой өдөр

13 цагийн өмнө