Жо Байден: Сармагчны цэцэг өвчин илүү өргөн хүрээнд тархвал муу үр дагавартай. Хүн бүр анхаарах ёстой зүйл

Жо Байден: Сармагчны цэцэг өвчин илүү өргөн хүрээнд тархвал муу үр дагавартай. Хүн бүр анхаарах ёстой зүйл

Израиль, Швейцар улсуудад Сармагчны цэцэг өвчний тохиолдлыг хамгийн сүүлд баталж, дэгдэлт бүртгэгдсэн улсын тоо 14 боллоо.

Тус хоёр улсад аялж явсан жуулчдаас илэрсэн гэж мэдэгдсэн ч Израиль бусад сэжигтэй тохиолдлуудыг шалгаж байна гэжээ. Одоогоор Европ, АНУ, Канад, Австралид дэгдэлтээр 80 гаруй тохиолдол батлагдсан бөгөөд ДЭМБ өөр 50 сэжигтэй тохиолдлыг шалгаж, холбогдох улсуудыг нэрлэхгүйгээр мэдэгдэж, илүү олон халдвар батлагдах магадлалтайг анхааруулсан байна.

Харин саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-д хийсэн айлчлалаа дуусгах үеэр сармагчны цэцэг өвчний талаар “илүү өргөн хүрээнд тархвал үр дагавартай. Хүн бүр анхаарах ёстой зүйл. АНУ хариу арга хэмжээ авах болон ямар вакцин хэрэглэж болох талаар шаргуу судалж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр нохой өдөр

13 цагийн өмнө