Хамгийн сүүлийн байдлаар Израиль, Швейцарь улсуудад Сармагчны цэцэг өвчний тохиолдлыг баталж, дэгдэлт бүртгэгдсэн улсын тоо 14 боллоо. Хэдийгээр сармагчны цэцгийн эсрэг тусгай вакцин байхгүй ч хэд хэдэн улс салхин цэцэг өвчний эсрэг вакциныг нөөцөлж байгаа гэж мэдэгдээд байгаа бөгөөд энэ хоёр вирус нь хоорондоо маш төстэй тул халдвараас урьдчилан сэргийлэхэд 85 орчим хувьтай байдаг гэв.
Эх сурвалж: BBC