"Оросууд стратегийн чухал ач холбогдолтой Северодонецк хот руу дөрвөн талаас нь довтолсон ч, ухарсан" гэж мэдэгджээ

"Оросууд стратегийн чухал ач холбогдолтой Северодонецк хот руу дөрвөн талаас нь довтолсон ч, ухарсан" гэж мэдэгджээ

Украины зүүн хэсэгт орших стратегийн чухал ач холбогдолтой Северодонецк хот руу өнгөрөгч шөнө /2022.05.21-22/ Оросууд дөрвөн талаас нэг дор довтолсон боловч дайсныг няцааж, тэднийг ухраасан” гэж Украины ерөнхийлөгч В.Зеленскийн өнөөдөр мэдэгджээ. 

Харин тус довтолгооны үеэр Северодонецк хотын долоон байшин, ойр орчмын хот тосгоны 27 байшин эвдэрсэн. Тус халдлага нь Орос, Украины цэргийн хүчний хоорондын байлдааны шугамын дагуу хийсэн өргөн хүрээний дайралтын нэг хэсэг. Дайсны хүч Славянскийн чиглэлд давшилтаа дахин үргэлжлүүлэхээр бэлтгэж байна" гэж Украины цэргийн жанжин штаб мэдэгдсэн байна. Сонирхуулахад, Северодонецк болон Словянск нь Украины Луганск мужийг хяналтандаа байлгах гол түшиц газар аж. Луганск болон зэргэлдээх Донецкийн зарим хэсгийг 2014 оноос хойш Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр нохой өдөр

13 цагийн өмнө