"Оросууд Украины бүх боомтуудыг хаасан нь хүнсний хямралыг бий болгоно" гэж В.Зеленский анхааруулжээ

"Оросууд Украины бүх боомтуудыг хаасан нь хүнсний хямралыг бий болгоно" гэж В.Зеленский анхааруулжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ыг 22 сая тонн хүнсний бүтээгдэхүүний экспортод саад учруулж байна гэж буруутгаж, хэрвээ боомтуудыг нь тайлахгүй бол олон улс хүнсний хямралд орно гэж анхааруулжээ.

Тодруулбал, бямба гараг /2022.05.21/-т Киевт Португалийн Ерөнхий сайд А.Костатай хийсэн хэлэлцээний дараа В.Зеленский хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах үеэрээ "Дэлхийн хамтын нийгэмлэг Украиныг далайн боомтуудын хаалтаас гарахад туслах ёстой. Эс тэгвээс эрчим хүчний хямрал хүнсний хямралд орж, өөр олон орон нүүрлэх болно. Учир нь Орос улс бараг бүх боомтуудаа хаасан бөгөөд манай үр тариа, арвай, наранцэцэг гэх мэт хүнсний бүтээгдэхүүн экспортлох далайн бүх боломжийг хаасан. Энэ нь Дэлхий дахинд хүнсний хямралыг бий болгоно" гэжээ. Түүнчлэн В.Зеленский Москваг хүнсний бүтээгдэхүүнийг "хулгайлж", борлуулахыг оролдсон гэж буруутгажээ.




Өнөөдөр нохой өдөр

13 цагийн өмнө