ВИДЕО: "Украинд болж байгаа бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн" нүцгэн эмэгтэй Каннын наадам дээр гарч иржээ

ВИДЕО: "Украинд болж байгаа бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн" нүцгэн эмэгтэй Каннын наадам дээр гарч иржээ

Каннын кино наадмын “Улаан хивсний ёслол”-ын үеэр дотуур өмдтэй, чээж нүцгэн эмэгтэй гэнэт гарч ирээд, Украинд эзлэн түрэмгийлэгчид /Орос/-ын үйлдэж байгаа бэлгийн хүчирхийллийг эсэргүүцжээ. 

Тэрээр улаан хивс рүү гүйж гарч ирээд, газарт хэвтэн, хувцсаа яаран тайлж, хашгирч эхлэсэн байна. Тэрээр Украины далбааны өнгөөр ​​өөрийгөө будаж, цээж, хэвлий хэсэгтээ "Биднийг хүчиндэхээ боль" гэсэн үг, нуруун дээр нь SCUM гэсэн товчилсон үгийг бичсэн байжээ. Учир нь Оросууд Украинд түрэмгийлж байгаа энэ үеэр тус улсын эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг олширч байгааг НҮБ-аас анхааруулж байгаа юм. 

Эх сурвалж: focus.ua




Өнөөдөр нохой өдөр

13 цагийн өмнө