Украины Засгийн газар өчигдөр ОХУ-тай газар нутгаа өгөх, гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Тодруулбал, Украины байр суурь ийнхүү хатуурсан нь Ерөнхийлөгч Владимир Зеленский дайныг зөвхөн дипломат аргаар шийдвэрлэх боломжтой гэж хэлснээс хойш нэг өдрийн дараа гарч байгаа аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ, “Украин буулт хийснээр Оросын довтолгоо улам том, цус урсгасан болно” гэжээ. Харин Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Киев хотод өөрийн биеэр үг хэлсэн анхны гадаад удирдагч болсон нь бас нэгэн томоохон үйл явдал болж, Польш улсын зүгээс Украиныг ЕХ-нд элсэхэд чадах бүхнээ хийнэ гэж амласан юм. Гэсэн хэдий ч Францын Европын сайд Клемент Бон “Украиныг ЕХ-ны гишүүнээр элсэхэд 15-20 жил" шаардлагатай гэж мэдэгдээд буй.
Мөн Италийн Ерөнхий сайд Марио Драги “Гал зогсоох хэлэлцээрийг аль болох хурдан биелүүлэх хэрэгтэй” гэсэн ч Украины зүгээс хариуд нь “ийм алхам хийх нь сөрөг үр дагавар авчрах болно. Дайн зогсохгүй. Хэсэг хугацаанд л түр зогсооно" гэсэн байна. BBC агентлагийн Киев дэх сурвалжлагчийн дүгнэлтээр аль аль талдаа хэлэлцээр хийх магадлал тун бага байна гэжээ.