Warner Music Asia-ийн бүсийн "Asiatic Records" компани Монголд анх удаа хип хоп, RnB урсгалын анхдагч хатагтай Mrs М-тэй гэрээ байгуулсан талаар гаднын хэвлэл онцолсон байна.
Mrs M бол тус улсын хамгийн алдартай репперүүдийн нэг бөгөөд хөгжмийн салбартаа тэргүүлэгч хоолой юм. Тэрээр олон хэлтэй, олон үндэстний соёлтой, Монголын уламжлалт дууг орчин үеийн хип хоп хэмнэлтэй хослуулсан хөгжимтэй Монголын шинэ үеийн уран бүтээлчдийн төлөөлөл бөгөөд Хятад, Оросын дунд орших далайд гарцгүй, 3 сая гаруй хүн амтай жижиг орны хувьд бараг хорин жилийн турш идэвхтэй, эрч хүчтэй рэп соёлоороо гайхуулж ирсэн нэгэн.
Иймээс түүнийг Азийн хамгийн шилдэг хип хоп болон RnB уран бүтээлчдийн нэгээр онцолжээ. Түүний Asiatic Records-тэй хийсэн анхны бүтээл нь Benny The Butcher, French Montana бас Wiz Khalifa зэрэг хип хоп урлагийн томоохон уран бүтээлчдэд хит дуунуудыг хүргэсэн АНУ-ын хип хоп супер продюсер Харри Фраудтай хамтран гаргасан "Хан охин" юм.
Энэ талаар дуучин Mrs.M, “Би Warner Music-д нэгдэж, Азийн рекордс дуунуудаа гаргасандаа маш их баяртай байна. Монгол жижиг улс боловч манай хөгжим илүү өргөн хүрээний үзэгчтэй болж чадна гэдэгт би итгэдэг. Хэдийгээр Чингис хаан 800 гаруй жилийн өмнө амьдарч байсан ч монголчууд бид түүний өвийг бахархан тээсээр өнөөг хүртэл бидний хувьд урам зориг, итгэл найдварын үндэсний бэлгэ тэмдэг мөн байсаар ирсэн. Тиймээс бид бүгд Хааны хүүхдүүд юм" гэжээ.
Эх сурвалж: Musicweek, Benzinga, Bandwagon Asia