Жо Байден БНСУ дахь айлчлалаа дуусган, Японд хүрэлцэн очжээ

Жо Байден БНСУ дахь айлчлалаа дуусган, Японд хүрэлцэн очжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ дахь гурав хоногийн албан ёсны айлчлалаа дуусган, өнгөрсөн шөнө Японд очжээ.

Түүнийг Токио хотын захад байх Йокота агаарын баазад хүрэлцэн очсоны дараа Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши, АНУ-аас Японд суугаа Эличн сайд Рахм Эмануэ нар угтан авсан байна.

Жо Байден өнөөдөр Японы эзэн хаан Нарухитотой уулзах бөгөөд үргэлжлүүлэн Төрийн зочны ордонд тус улсын Ерөнхий сайд Фумио Кишидатай хоёр талын анхны дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд  "21-р зууны эдийн засгийн зохицуулалт" хэмээх нэрийн дор Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо, нийлүүлэлтийн сүлжээ, дижитал эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж аж. Мөн Украин дахь Оросын түрэмгийллийн эсрэг хамтын ажиллагаагаа баталгаажуулахаар төлөвлөж байна.

Жо Байден ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоноос хойш анх удаа Японд айлчилж буй нь энэ юм. Хамгийн сүүлд тэрбээр 2013 онд Японд айлчилж байсан бөгөөд тухайн үед АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Эх сурвалж: Kyodo




Өнөөдөр нохой өдөр

16 цагийн өмнө