Ирэх зургадугаар сарын 3-наас "Найрамдал төв" хүүхдүүдээ хүлээн авна

Ирэх зургадугаар сарын 3-наас "Найрамдал төв" хүүхдүүдээ хүлээн авна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрсөн Бямба, Ням гарагт Найрамдал, Нарс, Жавхлант, Нарлаг, Анар зусланд ажиллалаа.

Хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэл ажлын явц, орчин нөхцөлтэй нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов.

Найрамдал зуслан 6-р сарын 3-наас хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Засвар тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд нь төсвийн хүндрэлээс үүдэж цаг алдаж бас жил өнжсөн асуудлууд энэ зусланд бий. Дулаан хангамж, усан спорт цогцолборын бүтээн байгуулалт, байрны засвар үйлчилгээ гэх мэт бий. Зуслангийн удирдлагууд болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзаж тулгамдаж буй асуудал, тэдгээрийн гарц шийдлийг ярилцлаа. 

Хувийн хэвшлийн зуслангуудад тулгамдаж буй нийтлэг асуудал нь газрын төлбөр. Газрын төлбөр өндөр байгаа нь санхүүгийн хувьд том ачаалал үүсгэдэг гэдгийг зуслангийн үйл ажиллагаа эрхлэгчид ярьж байна. Мөн төрийн байгууллагын зарим алба хаагчдын хүнд суртал үйл ажиллагаанд нь нөлөөлдөг гэдгийг хэллээ. 

Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойр орчинд байна.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

30 минутын өмнө

Шуурхай мэдээ