Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч нар нэр бүхий таван улс төрчийг шалгуулахаар ЦЕГ, АТГ-т хандсан тухай мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан сэтгүүлчийн асуултанд "Г.Занданшатар дарга ажилгүй уйдсандаа намайг АТГ-д өгсөн байх" гэсэн билээ.
Тэгвэл Г.Занданшатар энэ талаар "Би уйдсандаа өгөөд байгаа асуудал биш. Би сүүлийн зургаан сарын хугацаанд тэвчээр зааж, бүхий л талаараа худал үнэн , баримт нотолгоогүй гүтгэж байна. Сүүлдээ би би гэмт хэрэгт хэнийг холбохыг зааж зааварладаг хүн болох жишээтэй. Энэ бол дандаа хэрэгт холбогдсон шалгагдаж байгаа хүмүүс улс төрийн зохион байгуулалттай бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь улс төрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, албан тушаалын эрх мэдлээ ашиглаж бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулж, УИХ-ыг ч гацааж, төр засгийг ч шантаажилж байгаа нь улс төрийн өндөр албан тушаалтны хэрэг гэж АТГ-д өгч байгаа. Энэ бол Г.Занданшатарын нэр төрийн асуудал биш, энэ бол монгол төрийн нэр хүндийн асуудал" гэсэн юм.
ВИДЕО: