Украинд амь үрэгдэгсэн Орос цэргийн тоо Афганистаны дайнтай "төгс байх магадлалтай" гэж мэдэгджээ

Украинд амь үрэгдэгсэн Орос цэргийн тоо Афганистаны дайнтай "төгс байх магадлалтай" гэж мэдэгджээ

Орос улс Украин руу довтолсон эхний гурван сарын хугацаанд "Афганистанд есөн жил үргэлжилсэн дайны үеийн ЗХУ-ынхтай адил цэрэг амь үрэгдэгдсэн” гэж Их Британийн Батлан ​​хамгаалах яам өнөөдөр /2022.05.23/ мэдэгджээ.

Тодруулбал,  “Муу тактик, хязгаарлагдмал агаарын довтолгоо, уян хатан бус байдал, бүтэлгүйтэл, командлалын арга барил зэрэг нь Донбассын довтолгооны үеэр амь үрэгдэгсдийн хувь хэмжээг нэмэгдүүлсээр байна" гэж Их Британийн тагнуулын мэдээнд дурджээ. Мөн ОХУ өнгөрсөн хоёрдугаар сард Украин руу дайралт хийснээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Украинд 15 мянган орос цэрэг амь үрэгдсэн байж магадгүй гэж НАТО-гийн өндөр албан тушаалтан тооцоолжээ. Харин ЗХУ Афганистан руу довтолсон ажиллагаа 1979-1989 оны хооронд үргэлжилсэн, энэ үеэр Зөвлөлтийн 15 мянга орчим цэрэг амь үрэгдсэн аж.

Эх сурвалж: CNN