Украины дайн болон бусад мөргөлдөөн, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, хавчлагад өртөн дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо анх удаагаа 100 саяд хүрсэн тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг (UNHCR) ням гарагт мэдэгдэв.
“Сэтгэл түгшээсэн энэ үзүүлэлт нь маш олон хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэсэн зөрчил мөргөлдөөнийг зогсооход дэлхий дахин хүчин чармайлт гаргах хэрэгтэйг тодотгон харуулж байна” гэж тус байгууллагын мэдэгдэлд дурджээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын мэдээлснээр, Этиоп, Буркина Фасо, Мьянмар, Нигери, Афганистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс зэрэг орнуудад хүчирхийллийн шинэ давалгаа, сунжирсан мөргөлдөөний улмаас 2021 оны эцсийн байдлаар дэлхий даяар албадан дүрвэсэн хүмүүсийн тоо 90 саяд хүрсэн байна. 2022 онд Украинд болсон дайны улмаас энэ жил найман сая хүн эх орноосоо дүрвэж, зургаан сая орчим хүн эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн аж.