Мариуполь дахь "Азовсталь" гангийн үйлдвэрт бууж өгсөн Украины дайчдыг шүүнэ гэж салан тусгаарлагчдын Донецк мужийн тэргүүн Оросын төрийн хэвлэлд мэдэгджээ. Энэ талаар Д.Пушилин, “Азовстальд олзлогдсон хүмүүс Донецк мужийн нутаг дэвсгэрт хоригдож байна. Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт ч олон улсын шүүх байгуулахаар төлөвлөж байна. Одоо шүүхийн дүрмийг боловсруулж байна” гэжээ. Цэргүүдэд ямар хариуцлага хүлээлгэх нь уг мэдээлэлд тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC