ОХУ-ын Сочи хотод Ерөнхийлөгч В.Путин, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко нар очиж, хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр А.Лукашенко, “барууныхан Украиныг задлах гэсэн оролдлогын талаар санаа зовниж байгаагаа илэрхийлж, Польшийг тус улсын баруун бүс нутгийг булаан авахыг оролдсон” гэж буруутгажээ. Харин В.Путин Оросын экспортын барааг худалдан авахдаа гадаадын компаниудыг рублиэр төлбөр төлөхийг шаардах тал дээр анхаарлаа хандуулна хэмээгээд, энэ нь улсынхаа мөнгөн тэмдэгтийг бэхжүүлнэ гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC