ОХУ-ын цэрэг В.Шишимарин хоёрдугаар сарын 28-нд Чупахивка тосгонд замын хажуугаар дугуй унаж явсан зэвсэггүй энгийн иргэнийг буудан хөнөөж, дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж буй. Тэгвэл Дайны гэмт хэргийн шүүх хурлаар В.Шишимаринд бүх насаар нь хорих ял оноожээ. Сибирээс ОХУ-ын цэрэгт татагдаж ирсэн 21 настай тус залуу 62 настай энгийн иргэнийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч, өмгөөлөгч нь түүнийг шууд тушаал биелүүлсэн гэж маргажээ.
Эх сурвалж: BBC