"Оросууд шүүгдэж буй цэрэгт санаа зовж байна" гэж Д.Песков мэдэгджээ

"Оросууд шүүгдэж буй цэрэгт санаа зовж байна" гэж Д.Песков мэдэгджээ

Украиныг эзлэн түрэмгийлэх үеэр үйлдсэн дайны гэмт хэрэгт холбогдуулан бүх насаараа хоригдох ял сонссон Оросын цэрэг В.Шишимарины хувь заяанд Орос санаа зовж байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгджээ. Тэрээр, “Бид иргэнийхээ хувь заяанд санаа зовж байгаа нь эргэлзээгүй. Харамсалтай нь түүнийг хамгаалах боломж бидэнд байхгүй. Гэхдээ энэ нь бид бусад сувгийг ашиглах оролдлогыг үргэлжлүүлэх талаар бодохгүй гэсэн үг биш юм. Оросын иргэн бүрийн хувь заяа бидний хувьд хамгийн чухал” гэжээ.

Эх сурвалж: BBC 




Өнөөдөр нохой өдөр

19 цагийн өмнө