АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Япон, Энэтхэг, Австралийн удирдагч нарын дөрвөн талын дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2022.05.24/ өглөө Токио хотод эхэлжээ. Тэд дөрвөн улсын төрийн далбаа болон цахирмаа цэцгийн өмнө гэрэл зургаа авахуулж, бие биетэйгээ халуун дотно мэндчилж гар барьсан байна. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Бид бүс нутгийнхаа төлөө сайн зүйл хийхээр ирсэн бөгөөд, хамтдаа бүтээж байгаа зүйлээрээ бахархаж байна" гэжээ. Тус уулзалтын үеэр Украины дайн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, эдийн засгийн тусламж зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: CNN