В.Путины Украинд эхлүүлсэн дайныг эсэргүүцэн Оросын дипломат ажилтан ажлаасаа гарчээ. Женев дэх ОХУ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан гэж Б.Бондарев BBC-д өгсөн ярилцлагадаа, “Кремль намайг урвагч гэж үзэж байж магадгүй. Гэхдээ энэ дайн нь Украины ард түмэн, Оросын ард түмний эсрэг гэмт хэрэг” гэж тодорхойлжээ.
Харин Б.Бондарев сошиал сүлжээнд нийтэлж бусад дипломатчидтай хуваалцсан захидалдаа, “Энэ цуст, ухаангүй, туйлын хэрэггүй гутамшигт үйлдэлд дахиж оролцох боломжгүй тул энэ албанд зүтгэсэн 20 жилийн карьераа дуусгахаар шийдсэн” гэжээ.
Эх сурвалж: BBC