БИДНИЙ ТУХАЙ: Улаан-Үд хот Орос, Монголыг холбосон нисэхийн нийслэл болно

БИДНИЙ ТУХАЙ: Улаан-Үд хот Орос, Монголыг холбосон нисэхийн нийслэл болно

Байгаль нуурын нисэх онгоцны буудлын ерөнхий захирал Дмитрий Гармаев өөрийн телеграм хуудаснаа Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгээ сэргээж байгаа талаараа хуваалцжээ.

Тодруулбал, “Хүннү Эйр” агаарын тээврийн компани Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгээ сэргээж байгаа бөгөөд энэ тавдугаар сарын 26,28-ны өдрүүдэд эхний нислэг үйлдэгдэх бөгөөд тавдугаар сарын 31-нээс эхлэн долоо хоног бүрийн мягмар, бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэх аж. Энэ талаар Байгаль нуурын нисэх онгоцны буудлын ерөнхий захирал Дмитрий Гармаев, “энэхүү агаарын холбоо нь Орос, Монголын цорын ганц холбоо байх бөгөөд Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Эрхүү хоёрын хооронд харилцаа холбоо байхгүй байхад Улаан-Үд хот Монгол, Оросыг холбосон нисэхийн нийслэл болж байна. Энэ нь тасалбарууд халуун бялуу шиг зарагдахад хүргэж байна” гэжээ.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү




The Mongolz Austin Major-н 2 дугаар байранд шалгарлаа

31 минутын өмнө

Шуурхай мэдээ