НАСА-гийн хиймэл дагуулууд дөрөв, тавдугаар сард Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших Соломоны арлуудын Кавачи галт уулын талаар мэдээлэл цуглуулж байх үеэр галт уулын эргэн тойронд усны өнгө өөрчлөгдөж байгааг анзаарсан байна.
Тодруулбал, Акулуудын өлгий нутаг гэгддэг усан доор галт уул дэлбэрэлтийн идэвхтэй үе шатанд орсон аж. Галт уулын ус нь шим тэжээлээр баялаг байдаг тул далайн амьтад энэ бүс рүү хошуурах шалтгаан болдог бөгөөд судлаачдын мэдэгдсэнээр алхан толгойт хадны акулууд галт уулын доор амьдардаг гэжээ. Тэдгээр амьтад дэлбэрэлт болоход амьд гарах ямар ч боломжгүй гэх магадлалыг дэвшүүлээд байгаа бол нөгөө талд зарим судалгаагаар амьтад ойртож буй хар салхи, аюулыг мэдэрч зугтдаг тул тэд ч энэ аюулаас өөрсдийгөө сэргийлж магадгүй гэх таамгийг дэвшүүлээд байгаа аж.