Украины зэвсэгт хүчин Харьков мужийн 24 сууринг Оросуудаас “чөлөөлсөн” гэж мэдэгдлээ

Украины зэвсэгт хүчин Харьков мужийн 24 сууринг Оросуудаас “чөлөөлсөн” гэж мэдэгдлээ

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный Харьков мужийн 24 сууринг Оросуудаас “чөлөөлсөн” гэж мэдэгдлээ. Чөлөөлсөн суурингуудын дунд Кутузовка тосгон багтсан байна.

Энэ талаар Валерий Залужный өөрийн фейсбүүк хуудастаа “Кутузовка тосгоны 170 орчим иргэн сүүлийн хоёр сарын хугацаанд цэцэрлэгийн байрны хонгилд амьдарсан. Тэдний дунд гурван сартайгаас 12 хүртэлх насны 40 орчим хүүхэд байна. Тосгоныг чөлөөлсөн Украины цэргийнхэн иргэдэд анхны тусламж үзүүлж, ус, хоол, хувцас хунар зэрэг хэрэгтэй зүйлээр нь тусалсан” гэжээ.

Эх сурвалж: Aljazeera




The Mongolz Austin Major-н 2 дугаар байранд шалгарлаа

25 минутын өмнө

Шуурхай мэдээ