АНУ, Япон, Энэтхэг, Австралийн төрийн тэргүүнүүдийн уулзалт Токио хотноо үргэлжилж байна

АНУ, Япон, Энэтхэг, Австралийн төрийн тэргүүнүүдийн уулзалт Токио хотноо үргэлжилж байна

Дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ буюу “QUAD”-ийн төрийн тэргүүнүүдийн уулзалт Японы нийслэл Токио хотноо өнөөдөр өглөө эхэллээ. QUAD нь 2007 онд байгуулагдсан бөгөөд Япон, АНУ, Австрали, Энэтхэг улсууд багтдаг.   

Сүүлийн жилүүдэд “QUAD”-ийн уулзалтаар Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын эрх мэдэл, нутаг дэвсгэрийн тэлэлтийг хязгаарлах асуудлуудыг голчлон хэлэлцэж байв. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар Украины дайн, Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөр, Тайвань, Хятад болон Номхон далай дахь Соломоны арлуудын хооронд байгуулсан аюулгүй байдлын шинэ хэлэлцээний талаар дөрвөн орны тэргүүн хэлэлцэнэ хэмээн шинжээчид үзэж байна.

Зарим шүүмжлэгч “QUAD”-ийг Хятадын эсрэг байгуулагдсан “Азийн НАТО” гэж нэрлэдэг. Гэвч “QUAD” нь албан ёсны цэргийн эвсэл биш бөгөөд мэдээлэл солилцох, дээд хэмжээний уулзалт зэрэг үйл ажиллагаануудыг багтаасан албан бус стратегийн форум юм.

Эх сурвалж: CNN




The Mongolz Austin Major-н 2 дугаар байранд шалгарлаа

32 минутын өмнө

Шуурхай мэдээ