ОХУ Украины зүүн хэсгийн Донбасс дахь ажиллагааныхаа эрчмийг нэмэгдүүлж байна гэж Их Британийн Батлан хамгаалах яамны өдөр тутмын тагнуулын мэдээлэлд дурджээ. Тус мэдээлэлд, “Оросын арми Северодонецк, Лищанск, Рубижне хотуудыг бүслэхийг оролдож байна. Украины хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хүчнийхэн хамгаалалтад сайтар бэлдсэн байна. Мөн Оросын их бууны ангиудыг нэг цэгт төвлөрүүлснээр тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн. Оросууд Украины Северодонецк хотыг эзэлснээр Луганск муж бүхэлдээ Оросын мэдэлд орох болно” гэжээ.
Эх сурвалж: BBC