БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсын тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөлд 100 сая ам.долларын зээл олгохоор боллоо

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсын тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөлд 100 сая ам.долларын зээл олгохоор боллоо

Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын хуралдаан өчигдөр/2022.05.26/ болж Олон улсын хөгжлийн ассоциацаас (ОУХА) “Монгол Улсын тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөл”-д 100 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэжээ.

Энэхүү төсөл нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах ложистикийн зардлыг бууруулах зорилготой аж. Тодруулбал, төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд мах боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд ложистикийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд 51 км авто замыг шинэчилж, хамгийн их төвлөрөл бүхий 311 км авто замыг засварлаж, сайжруулах юм.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төслийн талаар “Энэхүү төсөл нь Засгийн газрын эдийн засгийг сэргээх шинэ бодлогын чухал хэсэг. Манай улс чухал салбаруудын тээврийн стратегийн дэд бүтэц, ложистикийг эрс сайжруулах шаардлагатай байгаа. Бид Дэлхийн банктай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэв.

Мөн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев “Логистикийг сайжруулах, эдийн засгийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ биет холболтод хөрөнгө оруулах нь тогтвортой өсөлтийн суурийг тавихад тусална. Дэд бүтцэд хөрөнгө оруулах нь Монгол Улсад ажлын байр шинээр бий болгож, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах чадварыг нэмэгдүүлнэ” гэжээ.

Эх сурвалж: Indiaeducationdiary




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө