ХАРЬЦУУЛАЛТ: Улаанбаатар-Баян-Өлгий явах тийзний үнэ 980 мянган төгрөг, УБ-Сөүл, Токио 780-900 мянган төгрөг байна

ХАРЬЦУУЛАЛТ: Улаанбаатар-Баян-Өлгий явах тийзний үнэ 980 мянган төгрөг, УБ-Сөүл, Токио 780-900 мянган төгрөг байна

Сүүлийн үед Монголын агаарын тээврийн компаниудын дотооддоо хийх нислэгийн үнэ тариф хэтэрхий өндөр байгаа талаар цахим сүлжээнд цөөнгүй иргэн онцолж байна.

ВИДЕО: 

Иргэдийн зүгээс Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймаг руу  хийх нислэгийн үнэ Сөүл, Токио хотууд руу явах нислэгтэй бараг адилхан байна гэсэн санал, шүүмжийг хэлж байгаа юм. Тэгвэл бид Монголын агаарын тээврийн компаниудын дотоодын нислэгийн үнэ, тариф ямар байгааг судалж үзлээ.

-БАРУУН АЙМГУУД РУУ ХИЙХ НИСЛЭГИЙН ТИЙЗ 350 МЯНГААС 980 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭ, ТАРИФТАЙ БАЙНА-

Өнөөдрийн байдлаар Монголын “Аэро-Монголиа” компани Ховд, Баян-Өлгий, Завхан гэсэн гурван аймаг руу нислэг үйлдэж байна. Харин “МИАТ”, “Хүннү-Эйр”, “EZNIS” зэрэг авиа компани одоогоор дотоодын нислэг хийхгүй байгаа юм. Тэгвэл “Аэро-Монголиа” компанийн дотоодын нислэгийн үнэ ямар байгааг сонирхуулъя.

  • Улаанбаатар-Ховд чиглэлийн/1580 км/ нислэг том хүн 604.000-890.000 төгрөг,
  • Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн/1760 км/нислэг 499.000-981.000 төгрөг,
  • Улаанбаатар-Завхан чиглэлийн/1025 км/ нислэг 354.050-685.000 төгрөгийн үнэ тарифтай байна.

Гэхдээ ханшны зөрүүгээс шалтгаалж өдөр бүр тийзний үнэ хэлбэлзэж байгааг энд онцлох нь зүйтэй болов уу. Үргэлжлүүлэн манай улсын иргэдийн хамгийн ихээр зорчдог орнууд руу хийх дотоодын агаарын тээврийн компаниудын нислэгийн дундаж үнэ, тариф ямар байгааг сонирхуулъя.

  • Улаанбаатараас-БНСУ-ын Инчон хот руу нисэх онгоцны тийзний дундаж үнэ 779.000-1.3 сая төгрөг
  • Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нисэх онгоцны тийзний үнэ 1.2 саяас эхэлж байна.
  • Улаанбаатараас Токио хүрэх онгоцны билетийн дундаж үнэ 900.000-1.8 сая төгрөг байгаа юм.
  • Улаанбаатараас-Истанбул хот руу нисэх онгоны тийзний үнэ 1.6 сая төгрөгөөс эхэлж байгаа юм.

Тэгвэл Монголоос гадна БНСУ, Турк, БНХАУ зэрэг улсуудын үндэсний агаарын тээврийн компаниудын дотоодын нислэг ямар байна вэ. 

БНХАУ: 

  • Манай урд хөрш болох БНХАУ Бээжин хотоос-Шанхай хот хүрэх/1100 км/ нислэгийн тийзний дундаж үнэ нь 1960 юань буюу ойролцоогоор 914 мянган төгрөг байна.
  • Мөн Бээжин хотоос Наньжин хот/1045 км/ хүртэлх нислэгийн дундаж үнэ 1140 юань буюу ойролцоогоор 532 мянган төгрөг байна.

БНСУ/Korean Air/:

  • БНСУ-ын Сөүл хотоос Пусан хүрэх нислэгийн дундаж үнэ 28 доллар буюу ойролцоогоор 87 мянган төгрөг
  • Сөүл хотоос Чэжү арал хүртэлх нислэгийн дундаж үнэ 30 доллар буюу 93 мянган төгрөг байна.

ТУРК: 

  • Истанбул хотоос Анкара хүртэлх нислэг 238 доллар буюу 743 мянган төгрөгөөс эхэлж байна.
  • Туркийн Анкара хотоос 1000 гаруй км зайд орших Диярбакыр хот хүртэлх нислэг 76 ам.доллар буюу 237 мянган төгрөг байна.



ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө