ШУУРХАЙ: “Цагаан дэл" боомт нээхийг түр түдгэлзүүлж, Эрдэнэс тавантолгой зэрэг компанийг Өмнөговь руу нүүлгэх шийдвэрийг гаргажээ

ШУУРХАЙ: “Цагаан дэл" боомт нээхийг түр түдгэлзүүлж, Эрдэнэс тавантолгой зэрэг компанийг Өмнөговь руу нүүлгэх шийдвэрийг гаргажээ

Өнөөдөр /2022.05.31/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Өмнөговь аймагт  томилолтоор ажиллах үеэрээ гаргасан шийдвэрүүдээ танилцуулсан байна. 

Тодруулбал, “Өмнийн говийн зөвлөл” гэж байгуулж түгээрээ дамжуулан “Цагаан дэл” боомтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын талтай уулзаж, ард иргэдийн төлөөллийг заавал ажлын хэсэгт оруулах чиглэлийг өгчээ.  

Мөн Эрдэнэс Монгол, Эрдэнэс тавантолгой гэсэн компаниудыг Даланзадгад болон Цогтцэций сум руу үе шаттай нүүлгэж, хотод зөвхөн төлөөлөгчийн газартай байлгах шийдвэрийг гаргасан байна. Цаашлаад Өмнөговь аймгийн талаар гаргах ёстой зарим шийдвэрүүдийг үе шаттай судлаж, Засгийн газрын хурлаар яаралтай оруулж ирэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ. Харин “Цагаан дэл” боомтыг нээх асуудлыг түр түдгэлзүүлсэн байна.