ШУУРХАЙ: Эрээн хотын авто зам, төмөр замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд ЗОГСООХ шийдвэр гарчээ

ШУУРХАЙ: Эрээн хотын авто зам, төмөр замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд ЗОГСООХ шийдвэр гарчээ

Манай улстай хиллэдэг гол боомтын нэг болох БНХАУ-ын Эрээн хотод коронавирус илэрсэн тул өнөөдөр /2022.06.02/-өөс эхлэн хатуу хөл хорио тогтоож, авто болон төмөр замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоосон байна. 

Тодруулбал, Эрээн хотын “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штаб”-аас өнөөдөр /2022.06.02/ мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, 2022 оны зургадугаар сарын 2-ны өдрийн PCR-ын шинжилгээгээр коронавирусийн дөрвөн тохиолдол илэрсэн тул, хатуу хөл хорины дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд, сургууль, цэцэрлэг, нийтийн газрын үйл ажиллагаа болон авто зам, төмөр зам, агаарын тээврийн үйлчилгээг түр хугацаанд зогсоож, иргэдийг гэрээс нь гарахгүй байх цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай боллоо” гэжээ.

Иймд өнөөдөр /2022.06.02/ өглөөнөөс эхлэн Эрээн хотын нийт иргэдээс PCR-ын шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллууд дунд пост гаргаж, хяналт тавьж эхэлжээ. Харин Эрээн хотод тавьж байгаа хатуу хөл хорио нь манай улсын экспорт, импортод сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой болоод байна.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө