БНСУ-ын зах зээлд АПУ компанийн шар айраг GS25 сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж эхэлжээ

БНСУ-ын зах зээлд АПУ компанийн шар айраг GS25 сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж эхэлжээ

Өчигдрөөс эхлэн /2022.06.01/ БНСУ-ын зах зээлд АПУ компанийн "Алтан говь" шар айраг GS25 сүлжээ дэлгүүрт 3900 воноор зарагдаж эхэлжээ. 

Үндэсний үйлдвэрлэгч АПУ компанийн "Алтан говь" шар айраг олон улсын хэмжээнд дээгүүрт тооцогддог нэр хүндтэй тэмцээн болох "World Beer Awards"-аас алтан медаль авч Ази тивийн Шилдэг шар айргаар шалгарч байсан бөгөөд ийнхүү гадаадын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн байна. Мөн энэ нь БНСУ-д байгаа монголчуудын хувьд таатай байгаа бололтой. Учир нь тус улсад амьдардаг иргэд facebook хуудастаа, "Алтан говь" шар айргийг БНСУ дахь GS25 сүлжээ дэлгүүрээс худалдан авч, хэрэглэж байгаадаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө