Баян-Өлгий рүү өндөр үнээр нисэж байгаа "Аеромонголиа" компанийн асуудлаар ШӨХТГ-т ханджээ

Баян-Өлгий рүү өндөр үнээр нисэж байгаа "Аеромонголиа" компанийн асуудлаар ШӨХТГ-т ханджээ

Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа "Аеромонголиа" компанийн тийз нэг талдаа 499-981 мянган төгрөгийн үнэтэй, хэт өндөр байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа аж.

Иймд тус асуудлаар УИХ-ын Х.Баделхан, Т.Аубакир нар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунд ханджээ. Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун үүсээд буй асуудлыг судалж, нислэгийн үнийн өсөлтийн талаар ойрын хугацаанд холбогдох арга хэмжээ авахаа мэдэгджээ. Түүнчлэн УИХ-ын гишүүд Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үнийн өсөлтийг бууруулах асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамдад хандаж байгаа ажээ.