Хотын төвд алхаж ирэх боломжийг хангасан 26-р хорооны “Явган хүний зам”-ын зургийг залуус сайн дураараа гаргажээ

Хотын төвд алхаж ирэх боломжийг хангасан 26-р хорооны “Явган хүний зам”-ын зургийг залуус сайн дураараа гаргажээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь явган хүний замыг шинэчилж 1,5-4 метрийн өргөнтэй болгож засварлахаар болсон. Учир нь тус явган хүний замтай болсноор 26 дугаар хорооны иргэд автомашинтай бөглөрч, цаг алдалгүйгээр богино хугацаанд хотын төвд явганаар болон унадаг дугуйгаар хүрэлцэн ирэх боломж бүрдэх юм. 

Харин энэхүү ажлыг тус дүүргээс парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр идэвхийлэн дэмжиж байгаа юм. Мөн явган хүний замын зургийг хэсэг залуус сайн дураараа оролцож гаргасан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн твиттер хуудастаа, “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны явган замыг өргөтгөх ажил эхэлсэн. Хамгийн багадаа 1,5-4 метр өргөн болно. Хэдэн аж ахуйн нэгжийн саад байгаа. Гэтэлнэ. Санаачилга, зургийг нь хот байгуулалтаар баруунд төгссөн залуучууд үнэ хөлсгүй, сайн дураараа оролцож гаргасан ажил шүү. Баярлалаа. Амжилт” хэмээжээ. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө