ШУУРХАЙ: Эрээний боомт авто болон төмөр замын ачилтыг зогсоолоо

ШУУРХАЙ: Эрээний боомт авто болон төмөр замын ачилтыг зогсоолоо

ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт хязгаарлалт тогтоосон. Халдварын тохиолдол одоогоор 82 болж нэмэгдсэнийг тус хотын шуурхай штабаас өчигдөр /2022.06.06/ мэдээлжээ.  

Иймд Эрээн хотод хатуу хөл хорио тогтоосны улмаас гаалийн хяналтын бүс рүү чингэлэг гаргахаа зогсоосон байна. Энэ байдал хамгийн багадаа 21 хоног үргэлжилж болзошгүй байгаа аж. Түүнчлэн төмөр зам, авто боомтоор ачилт хийхийг зогсоосон байна.

Зөвхөн Эрээний гаалийн хяналтын талбайд орж ирсэн 300 чингэлгийг авто боомтоор гаргаад, тээврийг зогсоох хүсэлтийг Монгол Улсаас тавиад байгаа юм.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд хэлэхдээ, "300 чингэлгийг 10 хоногийн хугацаанд татна. Гэхдээ Монгол руу гардаг чингэлэгт ачилт хийгдэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 70 чингэлэг хүлээж авдаг байсан. Эдгээрийн 10-15 нь жимс, ногоо байсан. Энэ ачилт бүрэн зогссон. Эхний ээлжид нарийн ногоо, жимс, жимсгэнийн терминалын ажилчдын тусгаарлаад, ачилт хийж өгөх хүсэлт тавьсан" хэмээв.




Өнөөдөр бич өдөр

6 минутын өмнө