ВИДЕО: Иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаанаас БИШ, ЗГ-ын эзэмшлийн 81,5 хувийн хувьцааны ногдол ашгаас ХБ-ны өрийг төлөх хувилбар яригдаж байна

ВИДЕО: Иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаанаас БИШ, ЗГ-ын эзэмшлийн 81,5 хувийн хувьцааны ногдол ашгаас ХБ-ны өрийг төлөх хувилбар яригдаж байна

Төрийн өмчийн оролцоотой Эрдэнэс Монгол ХХК Хөгжлийн банкинд 155.5 тэрбум төгрөгийн зээлтэй. Үүнийг барагдуулахад Эрдэнэс Монгол ХХК-ийн эзэмшлийн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкны захирал Н.Мандуул мэдээлсэн. Энэ нь Эрдэнэс Тавантолгойн 14,5 хувийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай ХАМААРАЛГҮЙ бөгөөд төрийн эзэмшлийн 81,5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашиг толгой компани болох Эрдэнэс Монголын өрийг барагдуулах асуудал яригдаж байгаа ажээ.