ШУУРХАЙ: “Эм Ди  Си Пи” болон "ХКҮ" компанийн асуудалтай холбогдуулж БНХАУ-ын тал Монголоос мах авахаа зогсоож эхэлжээ

ШУУРХАЙ: “Эм Ди Си Пи” болон "ХКҮ" компанийн асуудалтай холбогдуулж БНХАУ-ын тал Монголоос мах авахаа зогсоож эхэлжээ

Өчигдөр /2022.06.08/ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Баянгол” зочид буудлын баруун жигүүрт байх, хоёр давхар оффисын барилгад цагдаагийн алба хаагчид үзлэг нэгжлэг хийсэн. Улмаар тус өдрийн оройн 22:00 цагаас өмнө Х.Баттулгын эзэмшлийн “Мах импекс” компанид нэгжлэг хийжээ.

-ӨМХИЙРЧ МУУДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ МАХАНД ХИМИЙН БОДИС ХОЛЬЖ ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРТ ХҮРГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙГАА АЖ-

Учир нь БНХАУ-ын  хөрөнгө оруулалттай  “Эм Ди  Си Пи” компани манай улсын шилдэг хүнсний үйлдвэрүүдийн нэг “Мах Импекс” ХХК-ийнхантай “хамтран” өмхийрч муудсан их хэмжээний маханд химийн бодис хольсон, түүнийгээ боловсруулж, лаазалсан болон хиам тэргүүтэй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Тэгвэл дээрх асуудлаар Эрүүгийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтынхны хамтарсан ажлын хэсэг дээрх газруудад дахин хяналт шалгалт хийж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.

Тодруулбал, цагдаагийнхан “Эм Ди  Си Пи” компанийн удирдлагууд болон ажилтнуудаас байцаалт авч эхэлсэн байна. Тэд, “яагаад өмхий махаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байсан, өмхий үнэр, амтыг нь дарах ямар төрлийн химийн бодис ашигласан, химийн бодистой хольж, амт, үнэрийг нь дарсан махаа юунд ашиглах гэж байсан, “Мах Импекс” ХХК-ийн харьяа компани гэх "ХКҮ" компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний сав, баглаа, шошго тэргүүтэй зүйлс ямар замаар урд хөрш рүү мах гаргадаг гэх “Эм Ди Си Пи” компанийн агуулахад хадгалагдаж байсан бэ гэдгийг шалгаж тогтоохоор хууль хяналтынхан ажиллаж, компанийн нэр бүхий удирдлагуудыг шалгаж эхэлсэн байна.

-Х.ЦЭНДБАЯРЫН ЭЗЭМШИЛ БҮХИЙ “ХКҮ” КОМПАНИЙН ОФФИС БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛД БАЙДАГ ТУЛ НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ-

Мөн экспортод махыг бэлтгэх тусгай зөвшөөрөлгүй “Эм Ди  Си Пи” компани “Дулааны аргаар мах боловсруулж” “Мах Импекс” ХХК-ийн харьяа компани гэх "ХКҮ" компанийннэр, тусгай зөвшөөрлийг ашиглаж, БНХАУ руу экспортод гаргадаг байсан болзошгүй байгаа аж. Мөн тэдний дулааны аргаар боловсруулсан маханд “нянгийн бохирдол их” байжээ.

Харин дээрх мэдээлэлтэй холбогдуулж, БНХАУ-ын тал манай улсад гарсан дээрх асуудлыг мэдсэн тул, махны импортоо тодорхойгүй хугацаанд зогсоож магадгүй байгаа ажээ.

Баянгол зочид буудлын баруун жигүүрт байх хоёр давхар оффисын барилга. 2022.06.07

Мөн өчигдөр /2022.06.08/ хууль, хяналтын алба хаагчид Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын эзэмшил бүхий “ХКҮ” компанийн Баянгол зочид буудалд байрлах оффист үзлэг, нэгжлэг хийсэн байна. Тодруулбал, Баянгол зочид буудлын баруун жигүүрт байх хоёр давхар оффисын барилгын урд хэсэг Х.Баттулга ганцаараа суудаг бол, хойд хэсэгт нь Х.Баттулга болон түүний эгч Х.Цэндбаяр нарын компаниуд байдаг байна. Товчхондоо тус талбайг гаднын хэнд ч түрээслүүлдэггүй байж магадгүй байгаа аж. Харин тэд Мах импекс, Талх чихэр, Баянгол зочид буудал зэрэг компаниудаа тус хоёр давхар барилгаас нэгдсэн удирдлагаар хангадаг байна.