Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг байхаар шинэчилсэн тогтоол гарчээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг байхаар шинэчилсэн тогтоол гарчээ

2023 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдэхээр болсон. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоол гарчээ.  Тогтоолд, “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэжээ.  Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31 хувь буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор боллоо" хэмээн мэдээллээ.

Тогтоол




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө