СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Давхраа оёулах мэс ажилбарт орсон эмэгтэй өвдөлтийн улмаас цочролд орж зүрх нь түр зогсжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Давхраа оёулах мэс ажилбарт орсон эмэгтэй өвдөлтийн улмаас цочролд орж зүрх нь түр зогсжээ

Давхраа оёулах мэс ажилбарт орж байсан эмэгтэй өвдөлтийн улмаас цочролд орж хагалгааны үеэр зүрх нь түр зогсжээ.

Тодруулбал, Өвчин намдаагч бүрэн хийгээгүйгээс болж өвчтөн өвдөлтийн шоконд орж зүрх нь түр зогссон байна. Уг мэс ажилбарыг "Од хийморь" эмнэлгийн эмч н.Э хийжээ. Хагалгаанд орсон эмэгтэй энэ талаар бичихдээ “Хагалгаа эхлэхэд өвдөж байна гэж хэлсэн ч үргэлжлүүлж байсан. Нэг мэдэхэд зүрх зогсож эмч маань спирт цацахад л сэргэсэн. Сэрээд хартал эмч 103 дуудаачаа хүн үхлээ гэж орилж чарлаад хэн нэгнийг дуудалдаа гэж буй нь харагдсан. Сувилагч зүрхний мэдрэлийн эмч дагуулж орч ирэхэд би бүхэлдээ таталт өгч байсан” гэсэн юм.