Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбууд "Энхийн шагнал" хүртээхээр болжээ. “Дэлхийн энхийн их наадам” төрийн бус байгууллагаас жил бүр олгодог энэ шагналыг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.05.15/ 16.00 цагт “Чингис хаан” үндэсний музейн танхимд болох гэнэ. Өнгөрсөн 2024 оны “Энхийн шагнал”-ын эзнээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин Л.Лхагвасүрэн тодорч байсан юм.