Монгол Хятадын хоорондох нислэгийг ирэх сарын 5-наас эхлүүлэхээр болжээ

Монгол Хятадын хоорондох нислэгийг ирэх сарын 5-наас эхлүүлэхээр болжээ

"Airchina" авиа компани 2022 оны долоодугаар сарын 5-наас эхлэн Монголоос Хятад руу хийх нислэгээ сэргээх болсноо мэдэгдлээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдлийн дагуу энэ сарын 24 /2022.06.24/-ний өдрөөс эхлэн бүх зорчигчид PCR шинжилгээ өгөхөөр болжээ. Энэ нь Хятад болон гадаадын бүх иргэнд хамаарах юм байна. PCR шинжилгээг онгоцонд суухаас 48 болон 24 цагийн өмнө хоёр удаа өгсөн байх ёстой аж. Харин түргэвчилсэн шинжилгээг 12 цагийн дотор өгсөн байх ёстой юм байна. Бүх шинжилгээг Элчин сайдын яамнаас тусгайлан гаргасан шинжилгээний цэгт авах юм байна.