"Мянганы зам" бүтээн байгуулалт дуусаж, 21 аймаг хатуу хучилттай авто замаар Улаанбаатартай холбогджээ

"Мянганы зам" бүтээн байгуулалт дуусаж, 21 аймаг хатуу хучилттай авто замаар Улаанбаатартай холбогджээ

Монгол Улсын Засгийн газрын 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт бүрэн биелж, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор "Мянганы зам" төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дуусчээ. 

Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Загастайн давааны автозамын байнгын үйл ажиллагааг өнөөдөр нээжээ. Тэрбээр энэ үеэрээ, “Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон түүхэн өдөр болж байна. 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дууслаа” гээд төслийг хэрэгжүүлэхэд хичээн зүтгэсэн үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд, олон улсын болон үндэсний хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийлжээ.