"Найман шарга" зах дээр сүүлийн долоо хоногт ам.долларын ханш 20 төгрөгөөр огцом өсөж, 3157 болжээ

"Найман шарга" зах дээр сүүлийн долоо хоногт ам.долларын ханш 20 төгрөгөөр огцом өсөж, 3157 болжээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны тавдугаар сард 3110.22 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 260.65, өмнөх сарынхаас 68.38 төгрөгөөр суларсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Тэгвэл валют арилжааны "Найман шарга" зах дээр сүүлийн долоо хоногт /2022.06.21-06.28/ ам.долларын ханш 20 төгрөгөөр өсжээ. Тодотговол, өнөөдөр тус зах дээр ам.долларыг ченж нар 3152 төгрөгөөр аваад 3157 төгрөгөөр зарж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 20 төгрөгөөр нэмэгдсэн ханш аж. Харин юань 473, рубль 53.70 төгрөгийн ханшаар зарагдаж байна.  

Үндэсний статистикийн хороо мэдээний мэдээгээр төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш тавдугаар сард 464.22 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.23 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 9.11 төгрөгөөр чангарсан бол Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 48.34 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.84, өмнөх сарынхаас 10.20 төгрөгөөр суларчээ.




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө