“Хөтөлийн  цемент шохойн үйлдвэрийг төрийн мэдэлд авснаас хойш 200 мянга гаруй тонн цемент зах зээлд нийлүүлсэн”

“Хөтөлийн  цемент шохойн үйлдвэрийг төрийн мэдэлд авснаас хойш 200 мянга гаруй тонн цемент зах зээлд нийлүүлсэн”

Сүүлийн үед зах зээлд цементийн үнэ огцом өссөн билээ. Харин эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд бүтээн байгуулалтын улирал ньзөвхөн зуны улиралаар хязгаарлагддаг гэхэд хилсдэхгүй.

Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тоннд хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ. Үүнтэй холбоотойгоор цементийн нийлүүлэлт хангалтгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Угтаа манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон.

Харин энэ үед дотоодоо хангахаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах шаардлагатай тулгараад буй.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс энэ тухай тодруулахад “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрийн мэдэлд авснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Үйлдвэрийг хувьчилж авсан гэх компани тоног төхөөрөмжийн шинэчлэлт одоогоор хийгээгүй. Хуурай аргаар 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гэх ч 400 мянган тонноос дээш цемент үйлдвэрлэж байгаагүй. Төрийн мэдэлд авснаас хойш 200 мянга гаруй тонн цемент зах зээлд нийлүүлсэн. Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд элэгдэж хуучирсан учир өөрийн хүч хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж байна. Сүүлийн хоёр сард үйлдвэрлэсэн цементийн 40 орчим хувийг Дарханы зам, Шарын голын бүтээн байгуулалтын ажилд нийлүүлсэн” хэмээсэн байна.

Ц.Хүслэн