МИАТ “B767-300ER” онгоцны түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж, өөрийн өмчлөлт бүрэн шилжүүлжээ

МИАТ “B767-300ER” онгоцны түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж, өөрийн өмчлөлт бүрэн шилжүүлжээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглаж буй JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгийн түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авснаа мэдэгдлээ.

Ингэснээр агаарын хөлгийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах эрхтэй болж байгаа аж. 

ОХУ, Украины хооронд үүсээд буй асуудлын улмаас Франкфурт чиглэлийн нислэгийн зай хоёр талдаа тав орчим цагаар уртсаад байв. Тэгвэл МИАТ В767-300ER агаарын хөлгийнхөө гадаад зээлийг хааж дуусгаснаар уг нислэгийг хуучин хэвэнд нь оруулах боломжой болсон байна. Өөрөөр хэлбэл, Франкфурт чиглэлийн нислэг эргээд ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх боломжтой болж байна. Ингэснээр Европын чиглэлийн нислэгийн зардал буурах төдийгүй зорчигч үйлчлүүлэгчийн цаг завыг хэмнэх аж. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө