С.Лавров Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхахаар Их тэнгэр рүү хөдөлжээ

С.Лавров Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхахаар Их тэнгэр рүү хөдөлжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнөөдөр /2022.07.05/ манай улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж Төрийн ордонд мэдээлэл хийн үр дүнг танилцуулсан юм.

Тодруулбал, тэрбээр хэлэлцээний үеэр Монгол Улсыг ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай хамтын аюулгүй байдлын гэрээ байгуулахтай холбоотой санал зөвлөмжийг хэлсэн гэж мэдэгдсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших.  Тэгвэл тэрбээр тус хэвлэлийн хурлыг дуусгаад Их тэнгэр рүү хөдөлсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Лавров нь Их тэнгэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхах аж. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө