БНСУ-д осолд орсон Монгол иргэдийг эмнэлэгт хүргэлгүй, бичиг баримтыг нь шалгахаар шууд цагдаагийн газарт аваачжээ

БНСУ-д осолд орсон Монгол иргэдийг эмнэлэгт хүргэлгүй, бичиг баримтыг нь шалгахаар шууд цагдаагийн газарт аваачжээ

БНСУ-д Монгол иргэдийн зорчиж явсан автобус осолдсон хэрэг хэдхэн хоногийн өмнө гарчээ. Улмаар автобусанд зорчиж явсан иргэд(Солонгос иргэд)-ийг түргэний машинаар ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

Гэвч зөвхөн Монгол иргэдийг эмнэлэгт хүргэлгүйгээр бичиг баримтыг нь шалгахаар цагдаагийн газар руу авч явжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар БНСУ-д аялахаар очоод сураггүй алга болсон Монгол иргэдтэй холбоотой тус улсын хяналт, шалгалт нэмэгдсэн аж.

Тодруулбал, БНСУ-ын Засгийн газар зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ Чэжү, Яньяны олон улсын нисэх онгоцны буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсон. Гэвч энэ сарын 22-ны өдөр дөрвөн шөнө, таван өдрийн аяллаар Чэжү арал руу аялахаар явсан 126 Монгол иргэний 23 нь ор сураггүй алга болсон төдийгүй тус иргэдийг эрэн сурвалжилж эхэлсэн талаарх мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд цацагдаад байгаа билээ.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Энэ сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэд Чэжү аралд очсон. Тэдний визгүй зорчих эрхийн хугацаа нь 30 хоног. Энэ хугацаанд ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй, завиар явж байгаад осолдоогүй л бол ямар нэг арга хэмжээ авах учиргүй. Гэтэл энэ хугацаа дуусаагүй байхад Солонгосын шар хэвлэлүүд энэ асуудлыг мэдээлсэн. Үүнийг нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улам дэвэргэж цацлаа. Тиймээс л Монгол хүн Монгол хүндээ хайртай байх ёстой гэж хэлсэн юм. Солонгосын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аялал хийх бүрэн эрхтэй” гэсэн юм.