Оросын арми Луганск мужийг эзлэн авсныхаа дараа Донецк руу довтолж эхэллээ

Оросын арми Луганск мужийг эзлэн авсныхаа дараа Донецк руу довтолж эхэллээ

Луганск мужийг бүрэн хяналтдаа авснаа зарласны дараа Оросын арми Донецк руу довтолж эхэлжээ. Мягмар гараг/2022.07.05/-ийн өглөө Оросын тал Донецк мужид цохилт өгсний улмаас таван энгийн иргэн амиа алдаж, 21 хүн шархадсан байна.  

Энэ талаар тус мужийн амбан захирагч Павло Кириленко “Telegram” хуудастаа мэдээлжАвдиевка хотод хоёр, Словянск хотод нэг, Краснохоривка хотод нэг, Курахове хотод нэг хүн тус тус амиа алдсан” гэжээ. Их Британийн Батлан хамгаалахын яам Донецк мужийн Славянск хотод Донбассын төлөөх тэмцлийн дараагийн гол тулаан болно гэж таамаглажээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “цэргийн тусгай ажиллагаа”-ныхаа зорилгыг Донбассын бүс нутгийг чөлөөлөх гэж тодорхойлж буй. Донбасс нь Донецк, Луганск мужуудаас бүрддэг аж үйлдвэрийн бүс нутаг юм. Одоогоор Луганск муж Оросын цэргийн хяналтад бүрэн ороод байгаа бол Донецкийн бараг тал хэсэг нь Украины хяналтад байна.

 

Эх сурвалж: Aljazeera