Ээлжит дуулианд холбогдсон Их Британийн ЕС Б.Жонсон "огцрохгүй" гэж мэдэгджээ

Ээлжит дуулианд холбогдсон Их Британийн ЕС Б.Жонсон "огцрохгүй" гэж мэдэгджээ

Их Британийн Консерватив намын парламент дахь бүлгийн зохион байгуулагч асан Крис Пинчерийг 2019 онд бэлгийн дарамтын хэрэгт холбогдуулан шалгаж байсан талаар огт мэдээгүй гэж Ерөнхий сайд Б.Жонсон мэдэгдсэн тус улсад багагүй дуулиан болоод байна.

Иймд түүний Засгийн газрын танхимын Эрүүл мэндийн сайд С.Жавид, Сангийн сайд Р.Сунак нар албан тушаалаасаа огцороод байна.  Харин Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон ээлжит дуулианд холбогдсон хэдий ч албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр парламентдаа үг хэлэхдээ, "Ерөнхий сайдын үүрэг бол чиг үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх явдал юм. Би үүнийг л хийх болно" гэж мэдэгдсэн байна. Их Британи дотооддоо төдийгүй олон улсын тавцанд ноцтой асуудлуудтай тулгараад байгаа бөгөөд чухам эдгээр асуудлыг шийдэхэд гол анхаарлаа хандуулахыг зорьж байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN