“THE HU” хамтлагийн дурсгалын зоос худалдаанд гарчээ

“THE HU” хамтлагийн дурсгалын зоос худалдаанд гарчээ

Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг.

Одоогоор дурсгалын зоосны дээж цөөн тоогоор Монголбанкинд ирсэн бөгөөд манай улс дурсгалын 600 орчим зоостой гэнэ.  Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг.  Өнгөрсөн хугацаанд түүхэн тэмдэглэлт ой, ховордсон ан амьтад болон бусад онцлох сэдвийн хүрээнд цуврал зоос гаргаж байжээ.

Энэ хүрээнд урлаг, спортын алдартнууд цувралын үргэлжлэл болгон “THE HU” гурван төрлийн дурсгалын мөнгөн зоос эрхлэн гаргаад байна. Тус 3 төрлийн дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрснээрээ онцлогтой. Хамтлагийн гишүүдийн зураг бүхий дурсгалын зоос нь 3 унцын жинтэй 65 мм диаметртэй, Хүннү гүрэн болон хамтлагийн логотой дурсгалын зоос нь 2 унцын жинтэй 50 мм диаметртэй аж.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө