Казахстан улсын газрын тосоо экспортолдог хоолойн үйл ажиллагааг ОХУ нэг сараар зогсоожээ

Казахстан улсын газрын тосоо экспортолдог хоолойн үйл ажиллагааг ОХУ нэг сараар зогсоожээ

ОХУ-ын шүүх Казахстаны газрын тосныхоо дийлэнх хувийг экспортлоход ашигладаг Каспийн хоолойн консорциумын үйл ажиллагааг нэг сараар зогсоох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Новороссийск хотын Приморскийн дүүргийн шүүх долдугаар сарын 5-ны өдөр Каспийн хоолойн консорциум нь “байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн” гэж үзсэн байна. ОХУ-ын шийдвэрийн дараа Казахстаны Ерөнхий сайд Алихан Смаилов Засгийн газрын ээлжит бус хурал зарлан, экспорт хязгаарласантай холбоотой сөрөг үр дагаврыг бууруулах арга хэмжээг авч хэлэлцжээ.

Казахстаны газрын тосоо экспортлодог Каспийн хоолойн консорциум

Одоогоор тус арга хэмжээний талаарх мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна. Экспортын орлогоо нэг сараар алдах нь Казахстаны эдийн засагт хүнд цохилт болох магадлалтай. Казахстаны эдийн засагч экспортлогчид болон муж улсад 500 орчим сая ам.долларын хохирол учирч болзошгүй гэж тооцоолжээ. Уг шийдвэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахад Европын холбоонд туслахаа амласны дараахан гарсан нь Оросын талаас сүрдүүлж буй нэг хэлбэр хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: eurasia




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө